улс төр 16 нийтлэл байна

Оргил дээр гарсан хүн "хүсвэл" алсыг харж чаддаг

Хариуцлага хэзээ үүрэх, хэзээ бусдад шилжүүлэхээ мэддэг байх нь манлайлагч хүний үүрэг. Энэ хариуцлагыг үүрэх нөөцөө би ашиглаж дууслаа гэж хэлээд 37 настайдаа албаа авч байсан Шинэ Зеландын Ерөнхий сайд ажлаа өгөх шийдвэр гаргажээ.
#улс төр #эмэгтэйчүүд #жасинда

Улс төрийн саад

Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй эрхмүүдийг урин нэвтрүүлгийнхээ 61 дэх дугаарыг хийлээ. Зочдоор “Эдүкэйтэд Энтерпрайз” компанийн захирал О.Энхзул, МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нарыг урьлаа.
#залуучууд #оролцоо #улс төр #эмэгтэйчүүд

Улс төр дэх залуучуудын оролцоо

Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ.
#залуучууд #улс төр #оролцоо

Ковидын дараах шинэ эхлэл

Ковид бол мөсөн уулын дөнгөн данган цухуйх орой бөгөөд хувь хүний ёс зүй, институт хоорондын итгэлцэл ба хамтын ажиллагаа, хуулийн засаглалтай төрт улсын муу муухай бугширч хуримтлагдсан хүнд жинг нь задлан боловсруулж мөсөн уулыг далайн төвшнөөс дээш өргөн гарган ирж буй хүчтэй агаар нэгэн мэт. Ковид дэлхийг өөрчлөөд байгаа юм биш, харин ковид та бидний мөн чанарыг ил гарган, нүүрний багийг хуу татаж байна.
#ёс зүй #ковид #улс төр #эдийн засаг

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо

Манай нэвтрүүлгийн 53 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан бүтэц болон 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сексизм, феминизм, хүйсийн тэгш эрхийн асуудлыг хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
#жендер #улс төр #эмэгтэйчүүд

Ардчиллын хөрөнгө оруулалт

Синдикат ярилцлага – Эксклюсив 12 дахь дугаараар 2020 оны эдийн засаг, нийгэм, улс төрийг тольдохыг хичээлээ. Нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, СЭЗИС-ийн дэргэдэх Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​
#ардчилал #нийгэм #улс төр #эдийн засаг

30 хүртэлх насны залуусын улс төр

2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...
#залуус #залуучууд #сонгууль #улс төр

Баялгийн ерөөл

Бид яагаад алтан дээр суусан гуйлгачин нэр авч, баялгийн хараалд баригдав? Алдаагаа засч, баялгийн хараалыг ерөөл болгон, хүсч буй хөгжлийн зүгт явахад ямар саад бэрхшээл тулаад байгаа юм бол? Энэ бүх асуудлын шийдэл юу байх талаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл хэлэлцлээ. Манай нэвтрүүлгийн зочдоор “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн захирал Д.Сүрэнчимэг, эдийн засагч, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, “Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт “Шинэ Эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Болд нар оролцлоо.
#авилга #засаглал #улс төр #уул уурхай

Амаржаргал гэдэг хувь хүний асуудал бол үнэндээ 30 дугаар асуудал!

2014 онд буюу зургаан жилийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцаж байв. Тухайн үед мань эр УИХ-ын гишүүнээс татгалзах саналаа гаргаж нийгэмд багагүй шуугиан тариад байв. Яагаад ийм шийдвэр гаргаж байсан тухайг нь сонсвол улс төрийн тогтолцооны асуудлыг хөндөж байв. Тэр үеэс Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайжирсан уу, эсвэл улам муудсан уу? Уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ!
#боловсрол #улс төр #эдийн засаг #уул уурхай

Улс төрийг шүүмжлээд байвал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрөө оролц!

Аргентин улсын Конгрессийн гишүүн Факундо болон Боловсрол ба спортын сайд Эстэбан нартай уулзаж, туршлага болон зорилгыг нь яриулав.
#залуус #залуусын оролцоо #улс төр #уухай #шинэ үе #электорат

Нөлөөллийн хөрөнгө оруулалт

Синдикат ярилцлагын зургаа дахь тусгай дугаар Токио хотоос та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочин ноён Таками Юүичи байлаа. Бизнесмен, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, олон төрийн бус байгууллагад сайн дураар хүчээ өгдөг, товчхондоо сонгодог нийгмийн энтрепренер эрхэм. Нийгмийн энтрепренер (Social entrepreneur) гэж хэн болох, нөлөөллийн хөрөнгө оруулалт (Impact investment) гэж юу болох тухай хөөрөлдсөн бидний ярилцлагыг хүлээн авна уу.
#улс төр #хөрөнгө оруулалт #бизнес #япон #энтрепренер #нийгмийн энтерпрайз

Популист улстөрчидтэй ард түмэн хулчгарууд

Дэлхийн боловсролын форумын үеэр уулзах юмсан гэж таван жил бодож төлөвлөж байсан Итали улсын ерөнхий сайд асан Matteo Renzi -тэй уулзах боломж гарав.
#залуусын оролцоо #популизм #улс төр

Зорилгогүй, зориггүй хүн бусдад хэзээд үл үзэгдэгч байдаг

Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга #боловсрол #залуус #улс төр #өөрчлөлт

Нууц захиа задлав

Нэг ийм захиа оллоо. Нууц пиарын бүлэг, төрийн эрхийг авах гэсэн юмуу хаашаан гэж бодлоо. ​Миний нийтлэлээ оруулдаг саятын эзэн болон бусад хэдэн нэр нөлөө бүхий хүмүүс бичсэн болтой юм
#сонгууль #улс төр #бие даагч #электорат

Жагсаал сайхан боллоо

Өнөөдрийн жагсаал урьд урьдын жагсаалууд шиг ёстой сайхан боллоо. Жагсаал яг өмнөх жагсаалууд шиг урьд өдөр нь зохион байгуулагчид сошлдоо оруулж жагсаалд ирхийг уриаллаа. Фээсбүүк орчинд яг л урьдынх шиг бүгд жагсана очоод ална хэмээн сэтгэгдэл бичиж шээр хийсэн хүний тоо ойролцоогоор зургаан сая хүрсэн ч байжж мэдэх юм.Хэрвээ монголд өмнө нь аливаа жагсаал болхыг үзээгүй хүн бол шууд хувьсгал гарах хэмжээний юм болохнээ гэж уулга алдахаар байсан юм. Нар ч мөн урьдынх шигээ гарсаар өглөө боллоо.
#60 тэрбум #улс төр #жагсаал

Улс төрийн эрсдэл

Сингапурын үндэсний их сургууль, Цюрихийн их сургуулийн доктор, профессоруудыг оролцуулсан “Манайлал” сэдэвт дугаараа бид өнгөрсөн онд толилуулсан. Тэгвэл энэ удаад эдийн засаг, улс төр, физикийн шинжлэх ухааны дөрвөн доктортой ярилцсан 22 дахь дугаараа бид Улс төрийн эрсдэл сэдэвт зориуллаа. Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлж, ер нь тэгвэл ардчилал гэж юу юм гэдэг асуултаар төгссөн манай багийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ дугаарын зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга, доктор А.Ундраа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Warwick&Roger компанийн гүйцэтгэх захирал, доктор Робин Гарсиа нар байлаа. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#ардчилал #улс төр #эдийн засаг #эрсдэл #популизм #аюул